Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureТуркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА) жил бүр дэлхийн улс орны тусламж хэрэгтэй хүмүүст БНТУ-ын дэмжлэгийг хүргэдэг. Энэ жилийн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

Тусламжийн багцыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан болон Налайх дүүргийн иргэдэд тараах үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, гэргий Айла Атеш, ТИКА байгууллагын суурин төлөөлөгч У.Эмрах нар оролцов. 

Энэ жил нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн 2000 айл өрхөд хүнс болон зайлшгүй хэрэгцээт долоон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний тусламж үзүүлж байгаа юм.

Тусламжийн багцыг иргэдэд тараах үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран зохион байгуулж байна.

Дээш