НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнээр томилогдсон Халид Шарифиг хүлээн авч уулзлаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureНҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнээр томилогдсон доктор Халид Шарифиг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзаж Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Залуучуудийн чиглэлээр болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад сайд А.Ариунзаяа Хүн амын санд талархал илэрхийлж хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.

Дээш