Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо хамтран Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна

uploaded pictureuploaded pictureuploaded pictureДээрх байгууллагууд “Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг” ТББ-ын төлөөллүүдтэй хамтран Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий  Өвөрхангай, Баянхонгор аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төв, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй  асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. 

Мөн Хамтарсан багийн нийгмийн ажилтнууд, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны  талаар мэдээлэл хийж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцлоо.                                                                                                                                                                                                              

2022 оны 03 дугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулсан. Чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр ХНХЯ-наас эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх, нийгмийн ажил үйлчилгээний арга зүй, гарын авлага боловсруулахаар ажиллаж байна. 

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн иргэдэд сэтгэц, нийгмийн сэргээн засах туслалцаа үзүүлэх “Жаргалтай амьдрал” төв, хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Цаашид тус төвийн туршлагыг бусад аймагт түгээн дэлгэрүүлэх, Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд анхаарах, сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх бэлтгэх, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Дээш