“Ажиллах хүч, ажлын байрны ирээдүй” салбар хуралдаанаар

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureШинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Ажиллах хүч, ажлын байрны ирээдүй” сэдвээр  салбар хуралдаан болов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчлэлийн талаар дурдсан юм. 

Мөн ковидын нөхцөл байдлаас хойш хөдөлмөрийн харилцаанд шинэ хандлага, өөр хэлбэрүүд бий болж байгааг онцлон дурдав.  

Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэд болон үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Мэдлэг шингэж, хөдөлмөр хөнгөвчилж, зардал хэмнэсэн шинэ бүтээл, санаачилгыг дэмжих СтартАп улсын уралдааны бүртгэл яг одоо үргэлжилж байгаа. Улсын уралдаанд тэргүүлсэн залууст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгоно. Мөн Үндэсний ялагчаар тодорсон нэг багийг 2022 оны 05-р сард болох JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд зохион байгуулж буй Creative Young Entrepreneur (CYE) уралдаанд улсаа төлөөлөх оролцох эрх олгох юм.

Дээш