Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08-ыг http://yamat.mlsp.gov.mn хаягаар орж үзээрэй

Ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг үзэх, татаж авах, ажил, мэргэжил, индекс/кодоор хайх боломжтой.

Олон Улсын Ажил, мэргэжлийн стандарт ангилал /ISCO-08/ нь 2008 онд шинэчлэгдэн батлагдсан. Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/ нь ISCO-08-ын үндсэн бүтцийг авч, нэгж бүлгийн ажил, мэргэжлийн ангиллыг үндэсний индекс/кодоор баяжуулан 2010 онд батлагдсан.

ҮАМАТ-08 батлагдсанаас хойш 2017-2021 онд нийт 548 ажил, мэргэжлээр салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн. Ажил, мэргэжлийн бүх нэмэлт, өөрчлөлтийг цахим хувилбарт орууллаа. 

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг улс орны хэмжээний дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг. 

Тухайлбал: 

-Хүн ам, орон сууцны тооллогыг чанартай явуулах; 

-Хөдөлмөр эрхлэлтийн статистик, судалгаа шинжилгээнд;

-Ажиллах хүчний бүртгэл, хадгалалт, харьцуулалтад шаардлагатай мэдээллийн эргэлтийг хангах үүрэг бүхий хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд;

-Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг шинжлэх, ажлын байр ба мэргэжлийн боловсрол, сургалтын прогноз – хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад;

-Ажлын байрны шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай жишиг ажлын байр, холбогдох ажлын байрыг тодорхойлоход.

http://yamat.mlsp.gov.mn/?fbclid=IwAR1qDg908r-RhaMZs2sKV8UmJW2H21W1QKJ09lMYSf_mdC8n9khT-0W2t9Q

Дээш