“И-ЖОБ ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЭХ” ажил үргэлжилж байна

uploaded pictureuploaded pictureuploaded picture“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх, И-жоб платформыг нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт боллоо.

Уулзалтын үеэр төслийн гүйцэтгэгч компани Ай Ти Зон ХХК “И-жоб платформын ажлын явцын талаар”, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс “Мэдээллийн технологийн олон улсын зөвлөх Ашиш Жошигийн И-Жоб платформын  хөгжүүлэлтийн явцтай танилцах үеэр өгсөн зөвлөмж”-ийг гишүүдэд танилцуулав. Мөн ажлын хэсгийн гишүүд одоо хийгдэж байгаа ажил болон холбогдох асуудлаар мэдээлэл өгөв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэхэд ажлын хэсгийн гишүүд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлээд, систем техник хангамжийн тал дээр анхаарч ажиллахаа  мэдэгдэв.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар болон Ай Ти Зон ХХК-ны тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Дээш