Монгол Улсын Засгийн газар болон Европын Холбоо хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр (АСА/2019/42187)-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэлэлцээрт заасан шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангах Ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Eвропын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлж Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түмэндэмбэрэл, НҮБХХ-ийн төслийн зөвлөх Ч.Тунгалаг, Eвропын Холбоог төлөөлж Eвропын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын төслийн менежер Э.Болор, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Г.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбооны хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээнд орсон өөрчлөлтийг танилцуулж, төсвийн дэмжлэгийн хувьсах 7 транчийн үзүүлэлтийг хангах ажлын явц, тулгарч буй бэрхшээлүүд, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.