НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Охид хөвгүүдийн боловсрол эзэмших эрх тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газар болон боловсролын салбарынханд уриалмаар байна.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Охид хөвгүүдийн боловсрол эзэмших эрх тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газар болон боловсролын салбарынханд уриалмаар байна. Мөн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг, эрэгтэйчүүдийн улс орондоо оруулах хувь нэмэр, нийгмийн болоод эдийн засгийн хөгжилд нь саад болж буй учир шалтгааныг олж илрүүлэх, арилгахын төлөөх үйл ажиллагаанд нь НҮБ-ын зүгээс дэмжиж ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад байгууллагууд хамтран 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан.

Чуулганд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож, эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг хамтдаа эрэлхийлж, нэгдсэн зөвлөмж гаргасан.


Дээш