ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн 93.7 хувь нь эрэгтэйчүүд.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж:

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн 93.7 хувь нь эрэгтэйчүүд. Үүний ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдэж байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд ойролцоогоор 100 мянга орчим дуудлага ирдэг. Үүний 30 орчим мянга нь зорилтот буюу хүүхдийн хамгааллын, 52 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаатай холбоотой дуудлага.

Тиймээс улс орон даяар архидалтын эсрэг үйл ажиллагаа, нөлөөллийн аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулахад бусад байгууллагатай хамтран энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана.


Дээш