Хүний их эмч Б.Баярбямба: Их идэж ходоодоо дүүргэх биш шим тэжээллэг хоол хүнсээр эсээ хооллох нь чухал.
Хүний их эмч Б.Баярбямба: Их идэж ходоодоо дүүргэх биш шим тэжээллэг хоол хүнсээр эсээ хооллох нь чухал.
Эрэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягт нөлөөлөөд байгаа гурван буруу зүйл бий.
Буруу хооллолт, хорт зуршил, хөдөлгөөн.
Бид сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Таргалалт бол өвчин. Тэр дундаа хэвлий хэсгийн таргалалт. Бидний амьдралын буруу хэв маягаас болж үүсдэг.
Монгол хүн өвөл сэрүүний улиралд мах идэж байгалийн эрс, тэрс уур амьсгалыг давж байгаа. Харин зундаа сүү сүүн бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэж хортой бактериа саармагжуулах ёстой.
Анагаах ухаанд ярьж байгаа ашигтай бактери, пробиотик нь манай айраг, тараг, хоормог зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг бидний уламжлалт хоол хүнсэнд байна.
Эрэгтэйчүүдийн хувьд зүрх судасны өвчлөлд архины хамаарал, хэт их хэрэглээ нөлөөлж байна. Архигүй үндэстэн гэж дэлхий дээр байхгүй. Тиймээс зөөлөн аргаар зохистой хэрэглээг бий болгох нь чухал. Мөн тамхины хэрэглээг өсвөр, залуу үеийнхэн тамхинд маш их хэрэглэж байна.
Эдгээр буруу хэв маягаа зөв болгоод хэвшүүлчихвэл монгол эрэгтэйчүүд одоогийн дундаж наслалт болох 66 наснаас ч өндөр наслах боломжтой.