“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НИЙГМИЙН ШИНЭ ЕРТӨНЦИЙГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦООТОЙГООР ХАМТРАН БҮТЭЭХҮЙ”
“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НИЙГМИЙН ШИНЭ ЕРТӨНЦИЙГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦООТОЙГООР ХАМТРАН БҮТЭЭХҮЙ” уриатай тэмдэглэж буй дэлхийн нийгмийн ажлын өдрийн мэндийг бүх салбарт нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа Нийгмийн ажилтан, багш, судлаач, оюутан залуустаа хүргэе.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 онд мэргэжлийн нийгмийн ажлыг хөгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийлээ.
• “Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS6949:2021 стандартыг батлуулж, нийгмийн ажилтны нийгмийн ажлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх шаардлага, хэм хэмжээг тодорхойлсон бөгөөд мэргэжлийн үйлчилгээний үр дүн, явцаас хамаарч, хүүхэд гэр бүлтэй ажилладаг Нийгмийн ажилтны үйлчилгээний зардал, урамшууллыг тооцдог болно.
• Хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг ТХБ, НЦҮТ, сум, хорооны болон асрамж, халамжийн төвийн 350 гаруй Нийгмийн ажилтнуудыг оролцуулсан “Нийгмийн ажил үйлчилгээний нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-ны үндсэн дээр хүүхэд гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн ажилтны кейс менежмент, кейс дээр ажиллах цаг хугацаа, үр дүнг тодорхойлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардал, тооцох аргачлалыг гаргаж, нийгмийн ажил үйлчилгээний санхүүжилтийг тооцох эрхзүйн орчныг бүрдүүлсэн;
• Хамтарсан багийн Нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан www.nas.fcy.gov.mn , хохирогч хамгааллын үйлчилгээний @etuslamj.mn мэдээллийн санг хөгжүүлж, Хамгааллын үйлчилгээг цахимжуулж байна.
2022 онд УИХ-дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлэгтэй хамтран Нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлэх, Нийгмийн ажилтнуудын мэргэжлийн удирдлага, нийгмийн хамгаалал, баталгааг бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийг боловсруулж, салбар салбарт ажиллаж байгаа Нийгмийн ажилтнуудаараа хэлэлцүүлнэ.
Дээш