Дархан-Уул аймагт “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг угтаж дэд хэлэлцүүлэг зохион байгууллаа
Дархан-Уул аймагт “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг угтаж дэд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр тус аймагт ажиллаж, амьдарч буй эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой
зэрэг өргөн сэдвээр салбар бүрийн төлөөлөл, байгууллагуудын эцэг эхийн төлөөллийг оролцуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Олон санал санаачилга гарсан бөгөөд эрэгтэйчүүдийг жилдээ хоёр удаа үзлэгт хамруулах үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас сэргийлэх, ажил хөдөлмөрийн чиг баримжаа олгох зэрэгт хамтран ажиллах санал санаачилга гаргажээ.