Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байна
Б.Эрдэнэ-Очир: Дундаж насны зөрүү харилцан адилгүй байгаа нь нийгмийн болоод эдийн засгийн асуудалд чухал ач холбогдолтой.Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган 3 дугаар сарын 14-нд болно.
Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт нйигмийн халамж үйлчилгээ зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкны нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир Эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, чанарын судалгааны талаар мэдээлэл өглөө.