Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу тус яамнаас хэрэгжүүлж байгаа L4052-MON: “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд АДРА, Амгалан Цогц Хөгжил, Баянхошуу хөгжил, Дарь-эх Шар хад Хамтын хөгжил, Дүүрэн Санаа, Хүүхэд Элгэмсэг Ирээдүй төв, Хүүхэд Элгэмсэг Ирээдүй төв, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монгол Угалз урлаачдын Холбоо, Налайх хөгжил, Нэмүү Өртөг шингэсэн Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, Пеoпл ин неед, Саруул ухаан, Азийн сан, Толгойт Хөгжил, Технож Бизнес Инкубатор төв зэрэг нийт 16 Төрийн бус байгууллага оролцож байна. Уг хөтөлбөрийн гэрээг хамтрагч Төрийн бус байгууллагатай 2022 оны 4 дүгээр сард хийхээр төлөвлөж байна. 

Дээш