“И-жоб платформыг нэвтрүүлэх” дэд ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн дизайн хөгжүүлэлтэд санал өгөх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний процессын зураглалыг шинэчлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дэд ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний дэлгэцийн жишиг зураглал болох онлайн портал, ажил зуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зураглалыг Ай Ти Зон ХХК-ны шинжээч нар ажлын хэсгийн гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулав.
Уулзалтад Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Мэдээлэл, технологи статистикийн хэлтсийн дарга Б.Даваа-Эрдэнэ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга М.Батмагнай Төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох,болон холбогдох бусад ажлын хэсгийн гишүүд оролцож, асуулт асууж, санал илэрхийлэв.
Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль болон шинээр баталсан “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр” батлагдсан. Иймд эдгээр хууль, хөтөлбөрүүдтэй уялдуулах, уулзалтаас гарсан бусад саналыг тусгаж, төсөл, хөтөлбөр UI/UX зураглалыг 2022.03.09-ний өдөр хэлэлцэхээр шийдвэрлэв.
Дээш