Нийгмийн халамжийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ
uploaded pictureuploaded picture

Азийн Хөгжлийн Банкны Tехник Туслалцаа-9893: “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт” боллоо.

Энэхүү Техникийн туслалцааг Нийгмийн халамжийн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын чадавхыг бэхжүүлэх, бодлогын судалгаа, бодлогын яриа хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг дэмжих, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хүргэх явц, түүний хяналт үнэлгээг бэхжүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2021 онд “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Азийн хөгжлийн банктай хамтран танхимаар зохион байгуулсан. Тус сургалтанд хамрагчид нийгмийн халамжийн салбарын Сургагч багшийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, цаашид салбарт шинээр орсон ажилтан албан хаагчдыг богино хугацаанд ажлын байран дээр нь сургаж мэргэшүүлэх, дадлагажуулах, ажлын ур чадвар эзэмшүүлэх, нийгмийн ажил мэргэжилтэй холбоотой сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ажлыг

төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах чадвар эзэмшсэн. Нийт 50 гаруй сургагч багшийг бэлтгэсэн.

“Нийгмийн халамжийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах дараагийн шатны сургалтыг улсын хэмжээнд бүх сум, хорооны мэргэжилтнүүдийг хамруулан явуулах юм.

Эхний сургалтыг 2022 оны 3-р сарын 2-3-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 180 хорооны халамжийн мэргэжилтэн 37, нийгмийн ажилтан, АДЗ-ийн нийт 173 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Дээш