ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 32
дугаар зүйлийн 32.3, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь
хэсэгт заасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн
сайдын 2017 оны А/120, А/178 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Нөхцөл
байдлын үнэлгээ хийх” журмыг шинэчлэн
боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх
үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний
хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
1. “Нөхцөл байдлын үнэлгээ хийх” журмыг
шинэчлэн боловсруулах. Төсөлд дор дурдсан зүйлсийг тодорхойлсон байх:
-
Гэр
бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээ мэдээллийн нэгдсэн etuslamj.mn систем болон
Нийгмийн ажлын мэдээллийн сантай /НАМС/ болон;
-
Нийгмийн
ажлын үйлчилгээний
нийтлэг шаардлага MNS 6949:2022
стандарттай уялдуулах;
-
Бусад
хууль тогтоомжийн өөрчлөлтийг судлан, журмын төслийг боловсруулах;
2. Дээр дурдсан ажлыг 2 сарын хугацаанд хийж
гүйцэтгэнэ. Зөвлөх нь дараах
шаардлагыг хангасан байна. Үүнд:
Боловсрол:
·
Хүн ам, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр
магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
·
Нийгмийн ажлын чиглэлээр мэргэшсэн.
Туршлага:
·
Нийгмийн
ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай.
·
Хохирогч
хамгаалах чиглэлээр ажилласан
туршлагатай.
·
Гэр бүл,
нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай.
·
Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан
туршлагатай байх;
Хэлний ур чадвар:
·
Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд
эзэмшсэн.
Мэргэжлийн ур чадвар:
·
Албан бичиг баримт бичиг боловсруулах;
·
Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт
гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
·
Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах,
удирдан чиглүүлэх;
·
Компьютерын хэрэглээний програмууд дээр
чөлөөтэй ажиллах;
·
Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн
зохион байгуулалт сайтай байх;
·
Холбогдох салбарт ашиг сонирхлын
зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн
өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,
Харилцах утас: 51-261415.
2022.03.03