ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 5
дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасан
Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайдын 2020 оны А/150 тушаалаар батлагдсан “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох
хувьсах зардлыг тооцох журам”-ыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ
байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ
ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх
үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Түр
хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлын нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох
журмыг шинэчлэн боловсруулах. Төсөлд дор
дурдсан зүйлсийг тодорхойлсон байх:
-
хамрах
хүрээ;
-
зардлын
орц, норматив
-
зардал
тооцох аргачлал
-
журмыг
хэрэгжүүлэх дараалал
2. Журмыг
хэрэгжүүлэх хялбаршуулсан удирдамж, заавар. Удирдамж, заавар нь тодорхой жишээн
дээр суурилсан байх шаардлагатай бөгөөд дараах зүйлсийг багтаасан байна:
-
зардлын
орц болон тэдгээрийн жишиг тарифаар
-
хувьсах
зардлын жишиг тооцоолол
Дээр
дурдсан ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Боловсрол:
·
Эдийн засаг, хүн ам, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх
зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
·
Эдийн засаг, статистикийн чиглэлээр мэргэшсэн.
Туршлага:
·
Нийгмийн
ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай.
·
Санхүү,
эдийн засгийн чиглэлээр ажилласан туршлагатай.
·
Төсвийн
бодлого, гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль,
хөтөлбөр боловсруулах ажилд оролцож
байсан туршлагатай.
·
Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан
туршлагатай байх;
Хэлний ур чадвар:
·
Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд
эзэмшсэн.
Мэргэжлийн ур чадвар:
·
Албан бичиг баримт бичиг боловсруулах;
·
Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт
гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
·
Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах,
удирдан чиглүүлэх;
·
Компьютерын хэрэглээний програмууд дээр
чөлөөтэй ажиллах;
·
Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн
зохион байгуулалт сайтай байх;
·
Холбогдох салбарт ашиг сонирхлын
зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн
өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,
Харилцах утас: 51-261415.
2022.03.03