Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн Бүсийн Захирал Сюзанна Харгитайг хүлээн авч уулзлаа.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн Бүсийн Захирал Сюзанна Харгитай, тус банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Ханнес Такач нартай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Баасан гарагт уулзсан.
Хатагтай Сюзанна Харгитай энэ сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийсэн юм. Уулзалтын үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн талаар болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.