АСРАМЖИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureУлсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, ажлын дэд хэсгийн гишүүд өнөөдөр нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтай асрамжийн газруудад ажиллалаа.
Ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт байрлах Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харьяа “МС” Тереза эх -ахмад настны асрамжийн төв, Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Батгэрэлт ирээдүй” ТББ-ы дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт очиж үйлчилгээний нөхцөл байдал, асруулагчдын асаргаа сувилгаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтийн явц цаашид тулгамдаж буй асуудалтай танилцан, асруулагч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзсан.
“МС” Тереза эх ахмад настны асрамжийн төв 21 асруулагч, 12 ажилтантай, “Батгэрэлт ирээдүй “ТББ-ын дэргэдэх асрамжийн газар 58 асруулагч, 16 ажилтантай бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас явуулдаг Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын магадлан итгэмжлэлд орж ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж, Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль тогтоомж, холбогдох стандартыг мөрдөн ажиллаж байна.
2011 оноос эхлэн Батгэрэлт ирээдүй ТББ-ын дэргэдэх асрамжийн газарт улсын төсвөөс асруулагчдын хоол хүнс, хувцас зөөлөн эдлэл, ариун цэврийн хэрэгслийн зардлын норматив 120 гаруй сая төгрөгийг санхүүжилтийг сүүлийн 3 жилд олгосон. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/188 “Зардлын норматив шинэчлэн батлах тухай” тушаалаар нормативт зардлын хэмжээг шинэчлэн баталсантай холбогдуулан 2022 онд санхүүжилтийн хэмжээг өмнөх оныхоос 2 дахин нэмэгдүүлэн олгохоор төсөвт тусгасан.
Асруулагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах, асрамжийн байрыг шинэчлэх, төвийн халаалалтад холбох зэрэг тулгамдаж буй асуудлуу байна. Ажлын хэсэг эдгээр асуудалд анхаарч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах юм
Дээш