“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАП-2” ЗУСЛАНГИЙН ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ” 3 ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛНА.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зуслангийн барилгын зураг төсөл боловсруулах баг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах, Зуслангийн хөгжлийн стратегийг боловсруулахад шаардлагатай баримт бичиг, олон улсын стандарт, сайн туршлагыг судлах, судалгаа хийх,
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг очиж судалж, танилцах;
- Байгалийн аялал жуулчлалын бүс нутаг дагасан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлсэн хүүхдийн зуслангийн дунд болон урт хугацааны бодлогын чиглэл, үйл ажиллагаа арга хэмжээнд чиглэсэн хөгжлийн стратегийн төсөл боловсруулах;
- Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны нийгэм, эдийн засгийн үндэслэл тооцооллыг боловсруулах; /1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай/
- Зуслангийн ажиллах хүчний судалгаа, тооцоолол үйл ажиллагааны эдийн засгийн тооцоолол, үр дагаврын судалгаа хийх;
- Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн менежмент, стандартын төсөл боловсруулах;
- Эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах, тэдний саналыг тусгах;
- Зуслангийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратегийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж badamkhand@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 205 тоот өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд:
• Анкет /CV/
• Дипломын хуулбар
• Өмнө хийж гүйцэтгэсэн 2 оос доошгүй ажлын талаар мэдээлэл
Холбогдох утас: 51-262453