ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Монгол Улсын Засгийн газрын зургаа болон долоо дугаар тайлан, 5-р тайланд өгсөн дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан илтгэлийг боловсруулах зөвлөх багийг /3 хүн/ сонгон шалгаруулна.
Зөвлөх багийн гишүүдэд тавигдах шаардлага:
Боловсрол:
- Дээд, эрх зүй, хүн ам, нийгмийн ухаан, боловсрол, эдийн засгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
Туршлага:
- Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан байх;
- Үндэсний хэмжээний буюу олон салбарыг хамарсан тайлан, илтгэл боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх;
- Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ хийж туршлагатай байх.
Мэргэжлийн ур чадвар:
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Асуудал дэвшүүлэх, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах;
- Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Бүрдүүлэх материал:
- Уг ажлыг гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт;
- Товч танилцуулга;
- Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримт бичиг /диплом, сертификат, гэрчилгээний хуулбар/;
- Бүтээлийн жагсаалт /2-оос доошгүй ажлын мэдээлэл/;
- Ажил гүйцэтгэх төлөвлөгөө.
Ажил гүйцэтгэх хугацаа:
- Зөвлөх үйлчилгээ нь гэрээнд гарын үсэг зурснаар эхэлж, тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлэх хүртэл.
Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дээрх баримт бичгийн бүрдлийг ханган baterdene@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 102 тоот өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү.
Холбогдох утас: 51-261152
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР