ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсролын үйлчилгээгээр дамжуулан бэхжүүлэх, тулгамдсан асуудлаа эв зүйгээр маргаан, хүчирхийлэлгүйгээр шийдэх мэдлэг, ур чадвар олгож, эерэг харилцааг бэхжүүлэх, гэр бүл салах, хүчирхийлэл үйлдэгдэх, хүүхэд хохирох эрсдэлийг бууруулах чиглэлээр гэр бүл болон багш, сурагчдад мэдлэг өгөх сургалт арга хэмжээ зохион байгуулах зөвлөх багийг сонгон шалгаруулна.
Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Нийгмийн ажил, сэтгэл зүй, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
• Баримт бичиг боловсруулах, хууль, дүрэм журам, хөтөлбөр сурталчлах сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай байх;
• Уулзалт хэлэлцүүлэг удирдан чиглүүлэх туршлагатай байх;
• Зөвлөхийн боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилласан жил, хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж baterdene@mlsp.gov.mn цахим хаягаар болон ХНХЯ-ны 102 тоот өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цаг дотор ирүүлнэ үү. Үүнд:
• Анкет /CV/
• Дипломын хуулбар
• Сургалт, арга хэмжээний хөтөлбөр
• Сургалтын төлөвлөгөө
Холбогдох утас: 51-261152
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ГЭР БҮЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР