ДОТООДЫН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА - "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" 2016-2020 төсөл (MNG06MLS)
ХНХЯ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллаж буй нийгмийн ажилтан болон холбогдох төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөхийн гүйцэтгэх ажил:
- Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллаж буй нийгмийн ажилтан болон холбогдох төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах;
- Нийгмийн ажилтан, төрийн албан хаагчдын эрэлтэд тулгуурласан, энгийн, хүртээмжтэй сургалт, мэдээлэл тархаах тогтолцоог бий болгох зөвлөмж боловсруулах;
- Үйл ажиллагааны явцын болон эцсийн тайланг боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх /Тайланг хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээн авах ба ажлын хамрах хүрээний дагуу хийгдсэн ажлуудыг багтаасан байна/.
Хугацаа: 1.5 сар
Зөвлөхөд тавигдах шаардлага:
- Боловсрол: Хууль эрх зүй, хүний эрх, жендэр ба хөгжил судлал, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Туршлага: 12-оос доошгүй жил ажилласан туршлагатай түүний дотор жендэр, нийгмийн ажил ба хөгжлийн чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан;
- Жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн асуудлын чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх;
- Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өмнө нь төсөлд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Мэргэжлийн ур чадвар:
- Сургалт, судалгаа шинжилгээ, гарын авлага, модуль боловсруулах;
- Сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Асуудал, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
- Хүний эрхийн асуудлууд, түүний дотор жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар өргөн мэдлэг, эерэг хандлагатай байх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх;
- Төрийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг мэддэг, хамтран ажилласан туршлагатай байх.
Төлбөрийн нөхцөл:
Ажлын хөлсийг төлбөрийн стандарт арга буюу ажлын үр дүнд үндэслэсэн хэлбэрээр, гэрээнд заасны дагуу ажлын даалгаврын гүйцэтгэлээр хэсэгчилэн төлнө. Ажлын хөлс нь 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөг байна. Ажлын хөлснөөс Хувь хүний орлогын албан татвар /10 хувь/-ыг суутгана.
Санал ирүүлэх:
- Ажил гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн захидал;
- Энэхүү зөвлөх үйлчилгээний цар хүрээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга;
- Дэлгэрэнгүй намтар (боловсрол, мэргэжил, ажлын туршлагын мэдээлэл, мэргэжлийн диплом, сертификатын хуулбар);
- Зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэх арга зүй, аргачлал болон ажлын нарийвчилсан төлөвлөгөө, техникийн санал.
Сонирхсон этгээд Монгол хэлээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Өргөдөл хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж,
Засгийн газрын 2 дугаар байр, 202 тоот өрөө,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Утас 51-261569