ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбартаа мөн орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага болон иргэдийг тодрууллаа
✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан шилдэг дэд зөвлөлөөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөлөөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаар “Мишээл групп” ХХК
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллагаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллагаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага тус тус шалгарлаА
Дээш