"Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хөдөлмөрт бэлтгэх, чиглэлээр судалгаа шинжилгээ хийх" төслийн нээлт боллоо
uploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар ХБХХЕГазар Түгээмэл Хөгжил төвтэй хамтран 2 сарын хугацаатай Бие даан амьдрах, хувийн туслах үйлчилгээний туршилтын төслийг хэрэгжүүлнэ.
Энэхүү төсөл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын амьдралд дэмжлэг үзүүлэх, ажил эрхлэх, боловсрол эзэмших, нийгэм соёлын оролцоог нэмэгдүүлэх цогц үйлчилгээ бий болгох зорилготой юм.
Загвар төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог бүрийн төлөөлөл болсон 35 хүнийг хамруулж, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлж, нөхцөл байдлын үнэлгээгээ хийж, хувийн туслах үйлчилгээг үзүүлнэ.
Мөн төслийн хүрээнд дараах 3 ажлыг хэрэгжүүлнэ.
1. Хувийн туслахын сургалт /100 хүнийг сургалтад хамруулах/
2. Хувийн туслахын үйлчилгээ /Хөгжлийн бэрхшээлтэй 30 хүнд хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх/
3. Судалгаа
Дээш