ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР САЛБАР ДУНДЫН “НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ нь 2019 оноос эхлэн “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчид туслалцаа үзүүлэх” төслийг БНСУ-ын Жендэрийг тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн зөрчлийн хорооны гишүүн Lim SunYoung болон хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгааллын тогтолцоо, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого”, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт” болон “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээ” гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийн хүрээнд зөвлөмж гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ авах юм.
Дээш