ОНЦЛОХ АЖИЛ 7 ✅
Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээр хуулийн хамрах хүрээ өргөжих, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, ажлын бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, дуудлагын цаг зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн Хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр, сонирхлын маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
Дээш