Онцлох ажил 2️⃣
-Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар “Эх,олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох” тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 340 дугаар тогтоолоор баталсан “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”-ыг 2021 он 7 дугаар сарын 7-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 199 дүгээр тогтоолыг батлуулсан.
-Хууль тогтоомжоор хамрах хүрээг нэмэгдүүлж 3 хүртэлх насны хүүхдээ асарсны болон ихэр хүүхдийн тэтгэмжид эцэг хэрхэн хамрагдах тухай зохицуулалтыг тусгасан;
-Нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах арга хэмжээтэй уялдуулан иргэн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах зохицуулалтыг нэмж тусгасан;
-Тэтгэмжид хамрагдахад шаардлагатай баримт бичгийг иргэдээс бус Төрийн үйлчилгээний Хур системээр дамжуулан авах болсонтой холбогдуулан бусад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгосон;
-Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн тэтгэмжид хамрагдах тухай зохицуулалтыг тодорхой болгон тусгасан;
-Тэтгэмжийг Сангийн яамны Төрийн сангаар дамжуулан иргэдийн дансанд байршуулах болсонтой холбогдуулан өөрчлөлтийг хийсэн зэрэг болно.
Хууль, журам хэрэгжиж эхэлснээр 2200 орчим эцэг 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдаж байна.
Дээш