ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА - Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХҮЕГ-т дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах дотоодын зөвлөх
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах дотоодын зөвлөх шалгаруулж авна. Дотоодын зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
- Хөдөлмөрийн салбарт болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дор хаяж 5 жилийн ажлын туршлагатай байх;
- Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, дүрэм журмын талаар мэдлэг, ойлголттой байх;
- Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай MS office (Word, Excel, PowerPoint);
- Харилцааны өндөр ур чадвартай, багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Зохион байгуулах болон ажлын ачаалал даах чадвартай байх.
Дотоодын зөвлөхийн ажлын даалгаврыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны http://www.mlsp.gov.mn,
төсөл хэрэгжүүлэх нэгжийн http://www.mesp.mn цахим хуудас болон procurement@mesp.mn и-мэйл
хаягаас авна уу.
Зөвлөхийг Дэлхийн банкны Зээлдэгчийн
худалдан авах ажиллагааны 2016 оны 7 дугаар сарын журмын дагуу сонгон
шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд
дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих төслийн СБД 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр
501 тоотод, эсхүл procurement@mesp.mn цахим хаягаар англи хэл дээр 2021
оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12.00 цагаас
өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Анкет /CV/
- Дипломын хуулбар
- Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
- Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.
Холбогдох утас: 51-261416; 75057570;
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ