Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдлээ
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureХүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшилтэй хамтран хүнсний талоны үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулсан билээ.
Ингэснээр сард 405.0 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн. Нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгосон. Сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулсан. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж байгаа юм. Мөн дата анализ хийх боломж бүрдсэн.
Өнөөдрийн байдлаар “Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болсон. Эдгээрээс гадна өмнө нь хүнсний талоноор үйлчилгээ үзүүлж байсан 800 дэлгүүр системээ шинэчилж үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн 10 мянган дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэхэд бэлэн болсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтран ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагуудыг хүлээн авч талархал илэрхийллээ. Энэ үеэр сайд А.Ариунзаяа “Улсын төсвөөс мөнгө гаргахгүй хувийн хэвшилтэй хамтарч нийгмийн том асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ боллоо. Цаашид ч хамтран дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ил тод, нээлттэй, хүн сурталгүй үйлчилгээг бий болгохын тулд төр дангаараа ажиллах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшил, иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа хэр чухал болохыг харуулсан Та бүхэнд талархал илэрхийлье” гэв.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлд Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ, Монголын банкны холбоо, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, бусад арилжааны банк, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Жи Эс-1 Монгол ТББ, Систем хөгжүүлэгч 22 байгууллага, Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг цахимжуулахад төр болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын 120 ажилтан, албан хаагч ажиллаж байгаа.
Цаашид НӨАТ-ын баримт олгодог 235 мянга гаруй хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээхээр ажиллаж байна.
Дээш