“И-ЖОБ ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЭХ” АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
uploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх, И-Жоб платформыг нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтаар Ай Ти Зон ХХК төслийн явцын талаар оролцогч талуудад мэдээлэл хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох, Ай Ти Зон ХХК-ны тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Талууд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэхтэй холбоотой өөрсдийн байр сууриа илэрхийлж, системийг судалгаанд тулгуурлан оновчтой тодорхойлж уялдуулах, сайжруулах тал дээр санал илэрхийлэв.
Дээш