Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарынхаа ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureӨвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Балжиннямын Жамьян гуай эдийн засагч мэргэжилтэй. Улсад 41 жил ажилласан. 1979-1991 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны орлогч дарга, Улсын нийгэм хангамжийн газрын даргаар ажилласан.
Б.Жамьян гуай Монгол Улсын нийгэм хангамжийн нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинээр бүрдүүлж бэхжүүлэх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний байгууллагуудыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Баяндалайн Бадамсүрэн гуай үйлдвэрийн технологич мэргэжилтэй. Улсад 33 жил ажилласан. Б.Бадамсүрэн гуай хөнгөн үйлдвэрийн салбарт техникчээр10 жил, мөн Засгийн газар, Хөдөлмөр, цалин хөлсний хороонд үйлчлэгчээр 23 жил үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Дашзэвэгийн Лхагва гуай багш, барилгын инженер мэргэжилтэй. Улсад нийт 45 жил ажилласан. Д.Лхагва гуай барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, нийтийн аж ахуйн үйлчилгээний зэрэг 10-аад техник мэргэжлийн сургуулийг үүсгэн байгуулах нөр их ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, олон арван мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Дээш