Европын Холбооноос Монгол Улсад суухаар томилогдоод байгаа хатагтай Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа
uploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Европын Холбооноос Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Аксель Никэйзийг Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Мөн Монгол Улс Европын Холбоотой 1993 онд хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсэнээс сүүлийн жилүүдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагаа эрчимжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Аксель Никэйз хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг мөн онцолж, цаашид “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх тэр дундаа Хил хязгааргүй түншлэл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах мөн үе тэнгийн зөвлөх үйлчилгээ үйл ажиллагааны хүрээнд европын холбооны туршлагыг судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьсан юм. Сайд А.Ариунзаяа эдгээр хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаныхан оролцов.
Дээш