ХЯЗГААРЛАГДМАЛ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 Тендер шалгаруулалтын нэр: Еtuslamj.mn цахим системийн хөгжүүлэлт: Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд тоног, төхөөрөмж нийлүүлэх.

 Тендер шалгаруулалтын дугаар: ХНХЯ/202104038

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийг /etuslamj.mn/ Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд холбоход шаардагдах тоног, төхөөрөмж нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтад тендер ирүүлэхийг  урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

  1. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  2. Банк, Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өргүй байх.

Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минут -аас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минут -т нээнэ.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, Утас: 261415, цахим хаяг: r.narantuya@ mlsp.gov.mn



Дээш