“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-тай холбоотой уулзалт зохион байгууллаа


Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Талууд дээрх ажил мэргэжлийн жагсаалттай холбоотой мэдээллүүдийн талаар байр сууриа илэрхийлж холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгааг дахин сайжруулан, үндэслэлийг оновчтой тодорхойлох тал дээр саналаа илэрхийлэв.