Дэд сайд С.Мөнгөнчимэг олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Монгол Улсад Нийгмийн ажил мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Үйлчилгээний чанарыг - амьдралын  чанарт" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт өнөөдөр эхэллээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Сүх-Очир, БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Сух Сангмок зэрэг хүндэт зочид төлөөлөгч болон нийслэл, дүүрэг, сургууль, гэр бүл, хүүхэд халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагын нийт 500 гаруй нийгмийн ажилтан албан хаагчид оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Солонгосын хөдөлмөр халамжийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид, практик нийгмийн ажилтнууд илтгэл тавих юм.

Дээш