Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Жигжээгийн Сэрээжавийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Жигжээгийн Сэрээжавыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солицов.
Сайд А.Ариунзаяа Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын Ажлын хэсгийн даргаар томилогдсон. Үүнтэй холбоотойгоор комиссын хурлын протоколын хэрэгжилтийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар мөн санал солилцлоо.
Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Дээш