ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ



Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс 10 удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд 1126 дугаарыг худалдан борлуулсан байна.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхдийн төлөө сангийн мөнгийг нэгдүгээрт, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, олон улс, тив дэлхийн соёл урлаг спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулна. Гуравдугаарт, олон улс, тив дэлхийн соёл урлаг спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ. Дугаарын дуудлага худалдаанаас хагас жилийн байдлаар хоёр тэрбум төгрөг төвлөрүүлж Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэнд баярлалаа. Цаашдаа сан маань илүү арвижих нь дамжиггүй гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн тэрбээр зам тээврийн ослоос хүүхдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахад Хүүхдийн төлөө сангаас дэмжлэг үзүүлж Зам тээврийн яам болон бусад байгууллагатай хамтран ажиллана гэдгээ онцоллоо.