Хүүхэд бүрийг ижил тэгш эрхээр хангах зорилготой “Энгийн мөрөөдөл” төслийг хэрэгжүүлж байна



Төслийн хүрээнд гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж хүүхдүүдийг тэгш боломжоор хангахаар зорьж байгаа юм байна. Одоогоор таван хүүхдэд хиймэл гар хийж өгсөн бөгөөд цаашид 500 гаруй хүүхдэд хийж өгөхөөр загвар, системийн хөгжүүлэлтээ сайжруулж байгааг Сим Бионикс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тулга дурдлаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Үндэсний компаниуд дэлхийн мэдээллийн технологийн салбарт өрсөлдөхүйц болж, чадавхжиж буйг харуулсан төдийгүй манай улсын хувьд нийгмийн хамгаалал чиглэлд хийгдэж буй үнэт хөрөнгө оруулалт болохыг онцлов.