Үнийн санал авах урилга
Цахим сургалтын платформ нийлүүлэх
Тендерт оролцогчдод:
1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахим сургалтын системийг нийлүүлэх үнийн санал ( Хавсралт 1-д заасан) ирүүлэхийг урьж байна.
2. Та Хавсралт 1, Хавсралт 2-ыг нарийн тодорхой бөглөх шаардлагатай ба Хавсралт 2-ын хүснэгтэд тавигдах шаардлага тус бүрд тохирох мэдээллийг оруулах ёстой. Үнийн саналыг үнэлэхдээ захиалагчийн зүгээс гаргасан техникийн тодорхойлолтод бүрэн нийцэх эсэх болон бусад бүх шаардлагыг бүрэн хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн саналыг шалгаруулна (Дэлхийн Банкны 2014 оны 6-р сард батлагдсан Худалдан авах ажиллагааны журам).
3. Үнийн саналаа хавсралт 1-т заасан загварын дагуу бэлтгэн доорх хаягаар эсвэл цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж, Сан Бизнес центр, 5 давхарт 501 тоот, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, худалдан авалтын мэргэжилтэн Б.Оюунцэцэг. Утас: 75057570 Цахим шуудан: procurement@mesp.mn
4. Та үнийн саналдаа техникийн тодорхойлолт (Хавсралт 2), компанийн танилцуулга, санхүүгийн тайлан, ижил төрлийн программ суурилуулж байсан туршлага, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл, төлбөрийн нөхцөл болон бусад холбогдох мэдээллийг тодорхой тусгана уу.
Тендерт оролцогч хуулийн этгээд дараах санхүүгийн болон ажлын туршлагыг хангасан байна. Үүнд:
- Мэдээлэл технологийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төрлийн 3-аас доошгүй программ хангамж нийлүүлж, амжилттай суурилуулсан туршлагатай байх;
- Сүүлийн 2 жил (2019, 2020)-ийн борлуулалтын орлого 180 сая төгрөгөөс доошгүй байх; хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа 30 хувиас багагүй байх;
- Захиалагчийн зүгээс гаргасан техникийн тодорхойлолтод нийцэх эсэх.
5. Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор хүлээж авах ба хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 15:00 цаг болно.
6. Тендерт оролцогч нь Үний санал ирүүлэх нөхцөл (Хавсралт 1)-д гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой.
ҮНЭ: Үнийг зөвхөн Монгол төгрөгөөр ирүүлэх бөгөөд цахим сургалтын платформын лицензтэй холбоотой аливаа төлбөр хураамж, суурилуулалтын зардал, баталгааны төлбөр болон орон нутгийн бусад татвар хураамжийг Хавсралт1-д заасны дагуу оруулан тооцсон байна.
7. Тодруулга: Үнийн санал ирүүлэхтэй холбоотой аливаа тодруулгыг бичгээр ирүүлэх ба эцсийн хугацаанаас хуанлийн 7 хоногийн өмнө дээрх хаягаар ирүүлэх ёстой. Захиалагч нь тодруулга хүссэн аливаа хүсэлтэд дээр дурдсан үнийн санал ирүүлэх эцсийн хугацаанаас өмнө бичгээр хариу өгнө.
ТАТАЖ АВАХ
- ХАВСРАЛТ 1 ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ НӨХЦӨЛ
- ХАВСРАЛТ 2 ОНЛАЙН СУРГАЛТЫН СИСТЕМ НИЙЛҮҮЛЭХ, СУУРИЛУУЛАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА