Тендерийн зар

Тендер шалгаруулалтын нэр: XI.4.3.1 Сүхбаатар дүүргийн хүүхэд, залуучуудын ногоон бүсийн зуслангийн тохижилт, тоног төхөөрөмж /Улаанбаатар, Налайх дүүрэг/ 

Тендер шалгаруулалтын дугаар: ХНХЯ/202101009 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос XI.4.3.1 Сүхбаатар дүүргийн хүүхэд, залуучуудын ногоон бүсийн зуслангийн тохижилт, тоног төхөөрөмж /Улаанбаатар, Налайх дүүрэг/-т нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 Үүнд

Борлуулалтын хэмжээ:  2020, 2019  онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байна. 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.


Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2020, 2019 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна 


Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  үгүй

Тендерийн хамт  13 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 10.40 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно. 

  Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5, 

Засгийн газрын II байр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам.

Санхүү, хөрөнгө оруулалтын газар. Утас: 51261119.

Цахим хаяг: www.tender.gov.mn

Дээш