“Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн Үлгэрчилсэн заавар” батлагдлаа

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаар хүлээх үүргийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин бүрдүүлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг төрийн болон  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгахад удирдамж болгон ашиглах  “Үлгэрчилсэн заавар”-ыг Хөдөлмөр, нийгмийн 3 талт үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран  батлаад байна. 

 “Үлгэрчилсэн зааварт байгууллага бүр ”Хөдөлмөрийн дотоод журам”-ын:

“Ажил олгогчийн эрх, үүрэг” хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй байх үүрэг, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн болон бэлгийн дарамтыг үл тэвчих орчин бүрдүүлэх талаар зохион байгуулах арга хэмжээний талаар;

 “Ажилтны  эрх, үүрэг” хэсэгт ажилтны хамгаалуулах, гомдол гаргах, шаардах эрхийн талаар;

 “Гомдол, мэдээлэл хянан шалгах ажиллагаа” гэсэн бүлэг нэмж,  гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэхтэй холбогдох харилцааг байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн жишиг болгон тусгана.  

Мөн байгууллагын албан хаагчдад ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, дарамтгүй ажлын байрыг бүрдүүлэхэд чиглэсэн:

Ажилтны ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг тандах санал асуулга;

Урьдчилан сэргийлэх асуулга;

“Ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх нь” сургалтын хөтөлбөр;

Хөдөлмөрийн дотоод журмын ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтын хэрэгжилтийг шалгах шалгуур үзүүлэлт;

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол гаргах үе шатны зураглалыг “Үлгэрчилсэн заавар”-ын хавсралтаар баталж, аж ахуй нэгж, байгууллагууд жишиг болгон ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа дотооддоо хянахад  албан хэрэгцээнд ашиглахаар тус тус боловсрууллаа.

- төрийн байгууллагын загвар болон ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг тандах санал асуулга ТАТАХ:

https://mega.nz/file/FthEjSqL#IAnvT7NIX_-EmPEn3X7zOgVFPEwEJZbKBgazjKLGyOI

- Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн заавар ТАТАХ:

https://mega.nz/file/BopASaRC#GW6Oe6k2fJ4Sdu9irsf_RZYNpVG8qILAFVIgiUkLXos

Тамгатай хувилбар: https://mega.nz/file/s0xWhaDQ#Qj85Hj5n3sXSJxcmIN95YVxBghk-14RfxejWpMU2mUA

uploaded picture


Дээш