ТЕНДЕРИЙН УРИЛГА - Еtuslamj.mn цахим системийн хөгжүүлэлт: Нэг цэгийн үйлчилгээний төвд, Түр хамгаалах байранд тоног, төхөөрөмж нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын нэр: Еtuslamj.mn цахим системийн хөгжүүлэлт: Нэг цэгийн үйлчилгээний төвд, Түр хамгаалах байранд тоног, төхөөрөмж нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын дугаар: ХНХЯ/202104038
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн
нэгдсэн системийг /etuslamj.mn/ Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах
байранд холбоход шаардагдах тоног, төхөөрөмж нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр
нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх
валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс
эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Энэхүү тендер
шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий
тендерт оролцогч оролцоно. Үүнд:
- Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
- Банк, Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өргүй байх.
- Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны аудитаар баталгаажуулсан тайлан байх.
- Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй
Тендерийн хамт 1,085,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа
ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15
цаг 00 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд
оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 07 дугаар
сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минут -т нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар
авч болно.
Монгол
Улс, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-5, 2 давхар
201 тоот өрөө, Утас: 261415, цахим хаяг: r.narantuya@ mlsp.gov.mn