7-р сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7-р сарын 24-ний Бямба гарагт шилжүүлэв
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан.
Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн дунд ажлын нэг өдөр байгаа учраас ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх заалтыг үндэслэл болгон “Ажлын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан.
Тус төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.
Дээш