"Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл" дата сэтгүүл зүйн цахим хакатоны тэргүүн байрт EduPro багийн бүтээл шалгарлаа
uploaded pictureuploaded pictureuploaded pictureЭрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг амжилттай зохион байгууллаа.
Цахим хакатонд 26 баг 100 орчим оролцогч оролцов. Эхний шатанд 26 багаас 10 нь шалгарч бүтээлээ хийсэн бөгөөд эхний 3 байр болон тусгай байр шалгаруулсан.
Эхний байрт шалгарсан багуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шагнал гардуулав.
Цахим хакатонд шалгарсан багууд.
I байр: EduPro
II байр: Data Labours
III байр: HomeDeus
Тусгай байр: Ирээдүй баг
Багуудын бүтээлийг цувралаар хүргэнэ.
Дээш