Нийгмийн халамжийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах цахим сургалт эхэллээ
Нийгмийн халамжийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах цахим сургалт
өнөөдөр эхэллээ. Сургалтад ХНХЯ, ХХҮЕГ-ын мэргэжилтнүүд болон Нийслэлийн
халамжийн газар, Аймаг, дүүрэг, сум, хороодын 946 нийгмийн ажилтан, асуудал
хариуцсан мэргэжилтэн оролцож байна.
Сургалтын нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн
халамжийн цахимжуулалтын ажлыг цохон дурдав. Цахимжуулалтын үр дүнд нэг талаас
иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, нөгөө талаас төрийн албан хаагчдын
ажлын ачаалал буурах иргэдэд үзүүлэх үйлчилгээ илүү сайжрах зэрэг олон давуу
талыг онцлов. Мөн “Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж буй халамжийн салбарын
ажилтнууд, цахимжуулалтын ажлыг хамтран хэрэгжүүлж нэвтрүүлж буй бусад
байгууллагын ажилтан албан хаагчид Та бүхэн салбар бүртээ манлайлж түүчээлж
ажиллаарай” гэв.
Сургалтаар Нийгмийн халамжийн цахимжуулалт,
хуулийн шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хийж буй журмын
өөрчлөлт, ажилтны ёс зүй, хандлага, ажлын байрны сэтгэлзүй, тулгамдаж буй
асуудал зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэж сургалтад оролцогчдын асуултад хариулах
юм.