Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Дэлхийн түншлэлийн хоёр дахь удаагийн дээд түвшний арга хэмжээ боллоо
Хүүхдийн
эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Дэлхийн түншлэл нь “Хүүхдийн хүчирхийллээс
ангид ирээдүй: Хүүхдийн бие махбодид оноох шийтгэлийг хориглох, бодит хэрэгжилт”
сэдвийн хүрээнд хоёр дахь удаагийн дээд түвшний арга хэмжээг 2021 оны 06 дугаар
сарын 04-ний өдөр зохион байгуулав.
Энэхүү
арга хэмжээнд 72 орны 700 гаруй оролцогчид хамрагдсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд А.Ариунзаяа, Балтийн тэнгисийн орнуудын Зөвлөлийн дэргэдэх
Эрсдэлтэй хүүхдийн асуудал хариуцсан нэгжийн дарга Оливия Линд Халдорссон,
Гондурасын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан Нарийн бичгийн даргын газрын
дэд сайд Алехандра Эрнандес Куан нар илтгэгчээр оролцов.
Анхдугаар
арга хэмжээ нь хүүхдүүдэд бие махбодийн шийтгэл оноохыг хориглох тухай хууль
батлах шаардлагатай байгаа талаар голлон хэлэлцсэн бол энэ удаагийн арга хэмжээ
нь хэрхэн хэрэгжилтийг хангах, ямар хэрэгслийг ашигласнаар бие махбодийн
шийтгэлийг таслан зогсоох боломжтой вэ гэдэгт анхаарлаа хандуулав.
ХНХ-ын сайд
А.Ариунзаяа хүүхдийн бие махбодийн хүчирхийллийн эсрэг Монгол Улсаас авч
хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар илтгэв.
Арга хэмжээний
бичлэгийг дараах линкээр үзнэ үү.
ХНХ-ын
сайд А.Ариунзаяагийн илтгэл: