Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал 05 дугаар сарын 17-нд боллоо
Хуралдаанд Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-н дэд сайд С.Баатаржав, Ажил олгогчийг төлөөлж НДҮЗ-ийн гишүүн Х.Ганбаатар, Э.Энхжаргал, Л.Төр-Од, Даатгуулагчийг төлөөлж НДҮЗ-ийн дэд дарга Ц.Сүхбаатар, НДҮЗ-ийн гишүүн Т.Батзул, ХНХЯ-ны сайдын зөвлөх Д.Энхжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд 21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэдээллийн технологийн төв, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба, БНСУ дахь нийгмийн даатгалын алба нийт 35 байгууллагын аудит хийсэн тайланг нэгтгэж, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд хүргүүлж ажилласан.
Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын сангийн 2020 оны
12 сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр
хөрөнгө/ өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг
Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж
Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг алдаагүй,
үнэн бодитой, шударга илэрхийлсэн тул “ЗӨРЧИЛГҮЙ” дүгнэлт өгсөн байна.
ХНХ-ын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга
А.Ариунзаяа хуралдааны явцад гишүүдээс санал, асуулт явуулж хуралдаанаас гарсан
шийдвэрийг бодлогын түвшинд хариуцлагатай хандаж хэрэгжилтийг хангуулахыг
НДҮЗ-ийн Ажлын албаны дарга, НДЕГ-ын дарга нар болон гишүүдэд онцгойлон
анхааруулав.