НҮБ-ын ЭЗНЗ-ийн 2021 оны 4 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Залуучуудын X форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцов
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Ерөнхийлөгчийн санаачлагын дагуу зохион байгуулагдсан Залуучуудын форум нь залуучуудад өөрсдийн үзэл бодол, санал, санаачлагаа дэлхийн түвшинд хуваалцах гол индэр болохоос гадна НҮБ-ын гишүүн орнуудын залуучуудын асуудал хариуцсан сайд нар, засгийн газрын төлөөлөгчид,залуучуудын төлөөх байгууллага, залуучуудын төлөөлөл хооронд яриа хэлэлцээ хийх, залуучуудын хөгжил, оролцооны талаарх асуудлыг тодорхойлох, арга замыг судлах боломжийг олгодог.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус форумын интерактив хэлэлцүүлэгт оролцон Монгол Улсын залуучуудын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, бусад улс орны туршлагаас суралцах, залуучуудын дуу хоолойг сонсоход бэлэн байгаагаа илэрхийлэв. (линк: https://we.tl/t-YG60F5wESb )
Залуучуудын форум 2021 оны 4 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Арван жилийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Тодруулбал, тус чуулга уулзалтаар дараах асуудлаар оролцогчид санал бодлоо нээлттэй солилцож, гарц шийдлийг хэлэлцэв.
Үүнд:
- КОВИД-19 цар тахлын сөрөг үр дагавар, үүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
- 2030 Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд улс орнуудын үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлүүд,цаашдын төлөвлөгөө,
- Залуучуудтай хамтран ТХЗ-д хүрэх шийдлийг тодорхойлох
- КОВИД-19 цар тахлын дараах сэргээн босголт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцсэн болно.
Дэлгэрэнгүй бичлэгийг дараах линкээр орж үзнэ үү.
Дээш